Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 2022 01 21
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 2022 01 21
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
/Увс аймгийн гол, нууруудын мөсний зузаан урд жилүүдийг хараахан мөсөн бүрхүүлийн зузаан нимгэн байна./ 01 сарын 21-ний байдлаар: Ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл Тариалан сумын Хархираа гол: Усны түвшин 310см, өөрчлөлтгүй агаарын температур -24 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 39см, мөсөн дээрх цас 0-5 см хөрсөн дээрээ 19см цастай байна. Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 2см буурсан, 197см, агаарын температур -12 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 45см хөрсөн дээрээ цасгүй. Баруунтуруун сум Баруунтуруун гол: Гол ёроолдож хөлдсөн , агаарын температур -19 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 86см, мөсөн дээрээ 0-5 см хөрсөн дээрээ 18 см цастай байна. Өмнөговь сум Намир гол: Гол ёроолдож хөлдсөн, агаарын температур -25 градус, мөсний зузаан 36 см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Түргэн сум Түргэн гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 1см, нэмэгдэж 262см, агаарын температур -23 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30см мөс болон хөрсөн дээрээ 5см цастай байна. Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Гол ёроолдож хөлдсөн, агаарын температур -20 градус, мөсний зузаан 61 см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Сагил сум Хариг гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 3см буурсан, 400см, агаарын температур -18 градус, битүү мөсөн бүрхүүлтэй,мөсний зузаан 130см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Хяргас нуур: Усны түвшин өмнөх өдрөөсөө 1см нэмэгдэж 75см, агаарын температур -14 градус, мөсний зузаан 42см, мөс дээрээ цасгүй, хөрсөнд дээр 10см цастай байна. Увс нуур: Усны түвшин 413см , агаарын температур -21 градус, мөсний зузаан 54см, мөс болон хөрсөн дээрээ 10см цастай байна. Увс нуур, Хяргас нуурын, мөсний зузаан 10-20см маш нимгэн, Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Боршоо, Хангилцаг, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-20 см нэмэгдэж 30-130см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. |